Шөвгийн 16-д хоёр аварга, таван харцага, нэг начин, найман аймгийн цолтой бөх үлдлээ
Улсын начин цолны болзол хангасан дараах бөхчүүд хэрхэн барилдах нь оньсго мэт байна.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тавын даваа дөнгөж сая өндөрлөлөө. Одоогоор харваачдад шагнал гардуулах ёслол болж байгаа бөгөөд шөвгийн 16-д хоёр аварга, таван харцага, нэг начин, найман аймгийн цолтой бөх үлдээд байна.
Улсын начин цолны болзол хангасан дараах бөхчүүд хэрхэн барилдах нь оньсго мэт байна.
Улсын начин цолны болзол хангасан бөхчүүд:
Булган аймгийн арслан Д.Тамир
Говь-Алтай аймгийн хурц арслан Б.Хишигбаатар
Ховд аймгийн арслан О.Хангай
Баян-Өлгий аймгийн арслан Б.Серик
Төв аймгийн арслан Г.Ганжад
Булган аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ
Архангай аймгийн арслан М.Бадарч
Архангай аймгийн заан Ж.Дагва-Очир


















