Шөвгийн дөрвийн барилдаан эхэллээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна. Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа буюу шөвгийн дөрвөн бөхийн барилдаан эхэллээ.
Мэдээллийн алба

Зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбат улсын гарьд Б.Гончигдамбатай, улсын аварга Г.Эрхэмбаяр улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй хүч үзэж байна. Энэ дөрвөн бөхөөс улсын аварга С.Мөнхбат дөрвөн жилийн өмнө энэ барилдаанд түрүүлж байсан билээ. Харин Г.Эрхэмбаяр, Б.Гончигдамба, Т.Өсөх-Ирээдүй нарын хэн нэгэн нь түрүүлбэл анх удаа "Ерөнхийлөгчийн цом"-ыг өргөх юм.