Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулав

"Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-д заасны дагуу шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулав
Шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулав. Зураг: МҮОНРТ

"Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-д заасны дагуу шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулав.

Долоо даван шөвгөрсөн Дархан аварга Н.Батсуурьт “Хууринан шуугигч”,

Долоо даван шөвгөрсөн Улсын аварга П.Бүрэнтөгсөд “Өлзий бадрах”,

Зургаа даван шөвгөрсөн Улсын заан Б.Пүрэвсайханд “Цогт гарамгай”,

Зургаа даван шөвгөрсөн Улсын заан Б.Бат-Өлзийд “Үнэн зоригт”,

Тав даван шөвгөрсөн Улсын арслан Б.Орхонбаярт “Улам нэмэх”,

Улсын заан М.Лхагвагэрэлд “Хурц шаламгай”,

Улсын гарди Ө.Бат-Орших, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин Л.Энхсаруул нарт “Өсөх идэр” чимэг олголоо гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Хуваалцах