Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шведийн шигшээ баг дэлхийн аварга болов

Харин хүрэл медалийн төлөө Хойд Америкийн хоёр төлөөлөл хоорондоо тоглоход П.Кейнээр ахлуулсан АНУ-ын шигшээ баг К.МкДэвид ахлагчтай “Агч мод”-ны улсын шигшээ багийг 4-1 харьцаатай хожсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шведийн шигшээ баг дэлхийн аварга болов
Шведийн шигшээ баг дэлхийн аварга болов. Зураг: МҮОНРТ

Шайбтай хоккейн ДАШТ өндөрлөж, аваргаар Скандинавын хойгийн төлөөлөл “гурван титэм”-түүд болох Шведийн шигшээ баг Швейцарын шигшээ багийг буллит цохилтоор тодорлоо.

Шведийн шигшээ баг дунд шөвөгт Латвийг 3-2, хагас шигшээд АНУ-ын багийг 6-0 харьцаатай “шүүрдээд” финалд шалгарсан. Тэдний өрсөлдөгч нь Финланд болон Канадын хүчирхэг багуудыг буулгаж авсан Швейцарын шигшээ баг байсан юм.

Швейцарын шигшээ баг дөнгөж хэсгээсээ сүүлийн эрхийг авч хасагдах шатанд шалгарсан. Гэвч тэд хасагдах шатанд гайхалтай тоглолт үзүүлж Фин болон Канадуудыг буулгаж авсан. Иймд Швейцарын шигшээ баг Шведүүдэд тийм ч амархан өрсөлдөгч байхгүй нь тодорхой байсан.

Үүнийгээ ч Швейцарын шигшээ баг финалын тоглолтод хангалттай нотлон харуулж үндсэн цагт 2-2 харьцаатай тэнцэж, цаг сунгасан. Ингээд цаг сунгаад гоол ороогүй тул буллитээр цохилт гүйцэтгэхэд Шведийн хаалгач А.Нильссон таван цохилтын дөрвийг нь аюулгүй болгож хааснаар шигшээ багтаа аваргын алтан медалийг авчирлаа.

Харин хүрэл медалийн төлөө Хойд Америкийн хоёр төлөөлөл хоорондоо тоглоход П.Кейнээр ахлуулсан АНУ-ын шигшээ баг К.МкДэвид ахлагчтай “Агч мод”-ны улсын шигшээ багийг 4-1 харьцаатай хожсон байна.

Ийнхүү Шведийн шигшээ баг сүүлийн хоёр жилийн дэлхийн аварга цолыг хүртэж байгаа бол Канадын шигшээ баг сүүлийн дөрвөн удаагийн ДАШТ-нээс анх удаагаа медальгүй үлджээ.

Хуваалцах