Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Швейцарын хөгжлийн агентлагийн шинжээчид ОБЕГ-т ажиллав

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран "Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх" төслийг хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Швейцарын хөгжлийн агентлагийн шинжээчид ОБЕГ-т ажиллав
Швейцарын хөгжлийн агентлагийн шинжээчид ОБЕГ-т ажиллав. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран "Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх" төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд тус агентлагийн шинжээч Маркус Грюненфелдер, Симон Цу нар гуравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд ОБЕГ-т ажиллалаа.

Энэ удаагийн айлчлалаар өнгөрсөн оны үйл ажиллагааг дүгнэж, энэ онд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөв.

Түүнчлэн төслийн хүрээнд хот дахь эрэн хайх, аврах ажиллагаа болон удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр хэд хэдэн цуврал сургалт зохион байгуулахаар тогтлоо. Мөн модуль сургалтын байгууламжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах