Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шёотэнро Д.Нямсүрэн зодог тайлах ёслолоо хийжээ

Тэрбээр бэртэл гэмтэл, эрүүл мэндийн байдлаас болж өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнээс зодог тайлж, Фүжишима дэвжээнд багшлах болсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шёотэнро Д.Нямсүрэн зодог тайлах ёслолоо хийжээ
Шёотэнро Д.Нямсүрэн зодог тайлах ёслолоо хийжээ. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхөөр хүч үзэж байсан Шёотэнро Д.Нямсүрэнгийн зодог тайлах ёслол өнгөрсөн долоо хоногт Токио хотод болжээ.

Тэрбээр бэртэл гэмтэл, эрүүл мэндийн байдлаас болж өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнээс зодог тайлж, Фүжишима дэвжээнд багшлах болсон юм.

Д.Нямсүрэн 2001 оноос сүмогоор барилдахдаа жюүрё зиндаанд хоёр башё дараалан түрүүлж байсан юм. Мэргэжлийн дээд зиндаанд 25 башё барилдсан Д.Нямсүрэнгийн хувьд цаашид хүчтэй сүмоч төрүүлэн гаргахын төлөө ажиллах болно гэдгээ амалжээ.

Тэр 2009 оны намрын тэмцээнд их аварга Хакүхо М.Даваажаргалыг давж, тухайн жилдээ Бүх Японы шинэ шилдэг тамирчны шагналыг хүртэж байв. Тиймдээ ч уг барилдаанаа хамгийн их сэтгэлд хоногшсон гэж хэлж байсан юм.

Хуваалцах