“Sikulka Smetana” уралдааны ''А" ангиллын гран-при шагналыг Д.Танхилуун хүртлээ
Тус уралдааны шагнал гардуулах ёслол, гала тоглолт энэ сарын 27-нд буюу маргааш 12:00 цагт Соёлын төв өргөөний концертын танхимд “Дээлтэй дуурсах хаан хөгжим” уриан дор зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

“Sikulka Smetana” өсвөрийн төгөлдөр хуурчдын V уралдааны ''А" ангиллын нэгдсэн дүнг танилцууллаа. Тус ангиллын "Gran-Pri" шагналыг 13 болон түүнээс дээш насны ангилалд өрсөлдсөн Дагвадоржийн Танхилуун хүртэж, дөрөвдүгээр сарын 24-30-нд БНЧУ-д зохиогдох Б.Сметанагийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын А зэрэглэлийн уралдаанд явах эрхээр шагнууллаа.
Тус уралдааны шагнал гардуулах ёслол, гала тоглолт энэ сарын 27-нд буюу маргааш 12:00 цагт Соёлын төв өргөөний концертын танхимд “Дээлтэй дуурсах хаан хөгжим” уриан дор зохион байгуулагдана. Мөн ирэх сард Монголын үндэсний олон нийтийн телевизээр үзэгчдэд хүрнэ.


















