“Silence White” 13 дахь жилдээ болно
Залуусын хүсэн хүлээдэг “Silence White” бүтэн нэг үеийг ардаа үдэж 12 жилийн турш бүжгийн хөгжмөөр дамжуулан залууст эерэг сэдэл төрүүлж, гаднын аялагчдад үндэсний хэв маяг, соёл урлаг бүхий санаа шийдлийг сурталчлан таниулсаар ирсэн.
Мэдээллийн алба

Монголын бүжгийн тэргүүлэгч хэмнэл “Silence White” 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Залуусын хүсэн хүлээдэг “Silence White” бүтэн нэг үеийг ардаа үдэж 12 жилийн турш бүжгийн хөгжмөөр дамжуулан залууст эерэг сэдэл төрүүлж, гаднын аялагчдад үндэсний хэв маяг, соёл урлаг бүхий санаа шийдлийг сурталчлан таниулсаар ирсэн.
Бидний амьдрал тойргоос тойргийн хооронд хөвөрч, өнгөрснөө ардаа үлдээн шинэ эхлэлтэйгээр урагш алхдаг. Тиймдээ ч бид уг утга санаанд тулгуурлан шинэ эхлэл шинэ эринийг “Silence White 2018 New Circle” агуулга дор “Zaisan Hill” Event hall-ын дотор заал болон гадна гэсэн хоёр өөр агаар мандалд орчин цагийн хөгжмийн хэмнэл, тайз дэлгэцийн интерактив хослолыг хүргэхээр ажиллаж байна.
Орчин үеийн эрч хүчтэй, хөгжимд хайртай залуус та бүхэн өнөөдөр “Silence White”-д болно. Та бүхэн цагаан өнгийн хувцсаа өмсөөд бүжгийн хэмнэлийг мэдрээрэй.


















