Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Single ladies-3” киног Уянга сумынхан үнэ төлбөргүй үзнэ

Гол дүрд жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, О.Дөлгөөн нар тоглосон билээ. Энэхүү киноны зураг авалт Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Найман нуурт хийгдсэн аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Single ladies-3” киног Уянга сумынхан үнэ төлбөргүй үзнэ
“Single ladies-3” киног Уянга сумынхан үнэ төлбөргүй үзнэ. Зураг: МҮОНРТ

Ганц бие бүсгүйчүүдийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны киноны гуравдугаар анги кино театруудад нээлтээ хийснээс хойш үзэгчдийг байлдан дагуулж буй.

Гол дүрд жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, О.Дөлгөөн нар тоглосон билээ. Энэхүү киноны зураг авалт Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Найман нуурт хийгдсэн аж.

Иймд тэд кино зураг авсан тус сумын үзэгчдэд “Single ladies-3” киногоо үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.

Жүжигчин Г.Ундармаа хоёр хоногийн өмнө энэ талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

Дашрамд дуулгахад, “Single ladies” киноны гуравдугаар ангиийг өнгөрсөн сард БНСУ-ын Гуанжү, Сөүл хотын кино театрт гаргасан билээ.

Хуваалцах