Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сирийн Эр-Ракка хотыг алан хядагчдаас чөлөөлөхөө мэдэгдлээ

АНУ-ын эрх баригч өндөр албан тушаалтнууд Сирийн Эр-Ракка хотыг алан хядагчдаас чөлөөлж, бүхэлд нь эргүүлэн авахаа мэдэгдсэн байна. АНУ-ын дэмжлэгтэй Курдын цэргийн хүчний тэргүүтэй цэргийнхэн тус хотод

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сирийн Эр-Ракка хотыг алан хядагчдаас чөлөөлөхөө мэдэгдлээ
Сирийн Эр-Ракка хотыг алан хядагчдаас чөлөөлөхөө мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын эрх баригч өндөр албан тушаалтнууд Сирийн Эр-Ракка хотыг алан хядагчдаас чөлөөлж, бүхэлд нь эргүүлэн авахаа мэдэгдсэн байна. АНУ-ын дэмжлэгтэй Курдын цэргийн хүчний тэргүүтэй цэргийнхэн тус хотод хяналтаа тогтоогоод байгаа “Исламын улс” хэт даврагсдын бүлгийн алан хядагчдыг устгах, хөөж гаргах цэргийн ажиллагааг хийсээр байгаа.

Алан хядагчдын бүлэг тус Эр-Ракка хотыг өөрсдийн нийслэл хэмээн тунхаглан зарлаж байсан. Эдгээр алан хядагчдын бүрэлдэхүүнтэй босогчдыг устгах, тус хотоос хөөж гаргах зорилготой олон улсын эвслийн цэргийн ажиллагааг удирдуулахаар АНУ-ын ерөнхийлөгч тусгай илч төлөөлөгч болох Бретт Макгеркийг илгээсэн. Тэрээр саяхан нэгэн мэдэгдэлдээ, Сирийн Эр-Ракка хотын газар нутгийн 45 хувийг чөлөөлсөн талаар хэлсэн юм.

Мөн түүнчлэн Эвслийн дэмжлэгтэйгээр Сирийн Ардчилсан хүчний цэргүүд сүүлийн 6 сарын хугацаанд ихээхэн ахиц гаргасан талаар ч онцолж байгаа. Хэдийгээр тус хот дахь алан хядагчдын бүлгийн хүч суларч байгаа хэдий ч одоогийн байдлаар “Исламын улс” хэт даврагсдын бүлэгт ойролцоогоор 2 мянга гаруй дайчид байгаа хэмээн эвслийн цэргийнхэн мэдээлж байжээ.

Хуваалцах