Слоун Стивенс анх удаа шилдэг 8-д шалгарлаа
Энэ өдөр тэмцээний 4-р тойргийн тоглолтод АНУ-ын 24 настай шилдэг залуу тамирчин Слоун Стивенс, ХБНГУ-ын теннисчин Юлия Гергес нар учраа тааран тоглолоо.
Мэдээллийн алба

137 дахь удаагийн Америкийн "Их дуулага" тэмцээнд энэ жил эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 132 шилдэг тамирчин өрсөлдөж, эхний 3 тойргийн дараах байдлаар шилдэг 16 тамирчин шалгаран үлдээд байна. Энэ өдөр тэмцээний 4-р тойргийн тоглолтод АНУ-ын 24 настай шилдэг залуу тамирчин Слоун Стивенс, ХБНГУ-ын теннисчин Юлия Гергес нар учраа тааран тоглолоо. Энэ тоглолтод 6-3, 3-6, 6-1-ын харьцаатай Слоун Стивенс 3 үеийн тоглолтод өрсөлдөгчөө хожсоноор анх удаа Америкийн "Их дуулга" тэмцээний шилдэг 8 тамирчны нэгээр тодорч байна. Слоун Стивенсийн хувьд мэргэжлийн чансааны сүүлийн 14 тоглолтынхоо 12-т хожоод байгаа юм.


















