Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Словеничууд 4 дараалан хожлоо

Сагсан бөмбөгийн ЕАШТ энэ жил Финлянд, Израйль, Румын, Турк гэсэн 4 улсад зохион байгуулагдаж байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Словеничууд 4 дараалан хожлоо
Словеничууд 4 дараалан хожлоо. Зураг: МҮОНРТ

Сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн (ЕАШТ) энэ жил Финлянд, Израйль, Румын, Турк гэсэн 4 улсад зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн 8-р сарын 31-ний өдөр эхэлсэн Европын аваргын тэмцээн 7 дахь өдрөө үргэлжилж, хэсгийн 4-р тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Энэ жилийн Европын аваргын тэмцээнд өрсөлдөж байгаа 24 баг 6, 6-аараа 4 хэсэгт хуваагдан тоглож байна.

Хэсэгт тус бүрээс эхний 4 байрт шалгарсан багууд шөвгийн 16-д өрсөлдөх юм. Тэмцээний А хэсгийг тэргүүлж байгаа Горан Драгич тэргүүтэй Словенийн шигшээ баг энэ өдөр Исландын багтай хэсгийн 4 дэх тоглолтоо хийлээ. Энэ тоглолтын эхнээс Словений баг шилдэг тоглолтоо үзүүлж, оноогоор хошуучилсаар 4 үеийн тоглолтод 102:75-ын харьцаатай хожлыг авчээ. Словеничуудаас энэ өдөр Горан Драгич 21 оноогоор бүх тоглогчийг тэргүүлсэн бол Лука Донкич, Яка Блажич, Эдо Мурич, Клемен Препелич нар тус бүр 10-с дээш оноо авчээ. Словений шигшээ баг одоогоор 4 тоглож, 4 хожсон 100%-ийн амжилттай "А" хэсгийн тэргүүн байрт бичигдэж байна. Тэгвэл одоогоор хожил авч амжаагүй байгаа Исландын баг энэ хэсгийн сүүлийн байрт тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Хуваалцах