Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Словеничууд шөвгийн 4-т өрсөлдөнө

Латви, Словенийн шигшээ багууд шөвгийн 8-д учраа тааран тоглолоо

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Словеничууд шөвгийн 4-т өрсөлдөнө
Словеничууд шөвгийн 4-т өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг ЕАШТ-ээс энэ тивийг төлөөлөн зуны Олимпийн наадам болон ДАШТ-д оролцох багууд эрхээ авдаг. Энэ жилийн тэмцээний хувьд ирэх ДАШТ-д оролцох багуудыг тодруулахаараа давхар ач холбогдолтой болж байна. Өнөөдөр болсон 2 дахь тоглолт тэмцээний “А” хэсгийг нэг ч хожигдолгүй буюу 5 хожилтой тэргүүлсэн Словенийн шигшээ баг болон “D” хэсгийг 4 хожилтой тэргүүлсэн Латвийн шигшээ багуудын хооронд боллоо.

Багууд энэ өдөр 4 үеийн турш энэ тэнцүүхэн ширүүн өрсөлдөөниийг үзүүлсэн байна. Шөвгийн 16-д Украйнийн багийг хожоод байсан Словеничуудаас багийн лидер, NBA-н “Майами Хит” багийн шилдэг холбон тоглогч Горан Драгич 26 оноо, 6 самбар, 8 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлтээр багаа тэргүүлсэн бол Лука Донкич 27 оноо, 9 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлттэй тоглолтыг дуусгажээ. Мөн Энтони Рэндольф 16 оноо, 9 самбар, сэлгээнээс гаран тоглосон Клемен Препелич 17 оноо аван тоглолтоо үзүүлсэн байна.

Харин Латвийн шигшээ багаас NBA-н “Нью-Йорк Никс” багийн залуу од Кристапс Порзингис 32 оноо авч шилдэг тоглолтоо үзүүллээ. Мөн сэлгээнээс гаран тоглосон Дэвис Бертанс 23 оноо, Дайрис Бертанс 12 оноо авсан ч баг нь 107:93-ын харьцаатай хожигдсоноор тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Харин Словеничууд хагас шигшээ шатанд шалгарч, Испанийн багтай өрсөлдөхөөр болж байна.

Хуваалцах