Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Сочи 2014" өвлийн олимп сэргээшийн дүнгээрээ рекорд тогтоов

Үеийн үеийн олимпийн дараа дуулиан дэгдээдэг нэгэн зүйл бол сэргээшийн асуудал. “Сочи-2014″ өвлийн олимпийн XXII наадам ч энэхүү жишгээс гажсангүйгээр үл барам сэргээшийн шинжилгээнийхээ тоогоор бүх цаг үеийн амжилтыг эвдсэн дүн гарав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут

Үеийн үеийн олимпийн дараа дуулиан дэгдээдэг нэгэн зүйл бол сэргээшийн асуудал. “Сочи-2014″ өвлийн олимпийн XXII наадам ч энэхүү жишгээс гажсангүйгээр үл барам сэргээшийн шинжилгээнийхээ тоогоор бүх цаг үеийн амжилтыг эвдсэн дүн гарав. Сочигийн олимпийн үеэр 1420 тамирчнаас сэргээшийн сорил авчээ. Эдгээрээс Австрийн цаначин Жонаннес Дерр, Италийн бобслейгийн тамирчин У. Фруллани, Украины гүйлтийн цаначин Марина Лисогор, Германы биатлоны тамирчин Эви Захенбахер Штеле, Шведийн хоккейчин Никлас Бэкстрем, Латвийн хоккейчин Виталис Павловс нарын зургаан тамирчнаас сэргээш илэрсэн байна.

Германы биатлоны тамирчин Эви Захенбахер Штеле

Украины гүйлтийн цаначин Марина Лисогор

Австрийн цаначин Жонаннес Дерр

Шведийн хоккейчин Никлас Бэкстрем

Хуваалцах