Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Содон хөгжмийн зэмсэг эгшиглэх “Уул усны шивнээ” тоглолт болно

Монгол Улсын Үндэсний урлагийн их театр энэ оны хөшгөө “Уул усны шивнээ” хэмээх цоо шинэ бүтээлээр нээх гэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Содон хөгжмийн зэмсэг эгшиглэх “Уул усны шивнээ” тоглолт болно
Содон хөгжмийн зэмсэг эгшиглэх “Уул усны шивнээ” тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Үндэсний урлагийн их театр энэ оны хөшгөө “Уул усны шивнээ” хэмээх цоо шинэ бүтээлээр нээх гэж байна. Гавьяат жүжигчин А.Даваахүүгийн найруулж буй эл тоглолтонд Боржигон, Буриад, Дархад ардын аялгуу, хөгжмийн өв соёл, бүжиг мөн эртний судар бичигт бичигдсэн аргалан бүрээ, янгирын эвэр бүрээ, ямаан бүрээ, хусан болон төмөр хуур зэрэг сонин содон хөгжмийн зэмсэг эгшиглэх юм байна.

“Уул усны шивнээ” тоглолт энэ сарын 25, 26, 27-нд 18:00 цагт үзэгчдэд хүрэх аж.

Хуваалцах