Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Содура" Каннын кино наадамд өрсөлдөнө

Каннын кино наадам Оскартай эн зэрэгцэх, олон улсын түвшинд кино театр, кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж, дэлхий даяар кино үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон хөгжүүлэх, дэмжих зорилгоор зохион байгуулдаг нөлөө бүхий томоохон наадам юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Содура" Каннын кино наадамд өрсөлдөнө
"Содура" Каннын кино наадамд өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

UBS телевизийн уран бүтээл “Содура” уран сайхны кино ирэх тавдугаар сард болох Каннын кино наадамд өрсөлдөхөөр болжээ. Каннын кино наадам Оскартай эн зэрэгцэх, олон улсын түвшинд кино театр, кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж, дэлхий даяар кино үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон хөгжүүлэх, дэмжих зорилгоор зохион байгуулдаг нөлөө бүхий томоохон наадам юм.

Тайгын уугуул амьдралын хэв маяг, нийгэм цаг үеийн зөрчлийг тусгасан эл бүтээл дэлхийн үзэгчдэд хүрч, үнэлгээ авах боломж бүрджээ.

Хуваалцах