Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр болон хадам аавыгаа зоджээ
Цагдаагийн байгууллагаас Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгаж байна
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад “Манай нөхөр согтуу ирчихээд намайг болон аавыг маань зодоод байна” гэсэн дуудлага, мэдээлэл иржээ. Ийн уг мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход иргэн Б согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хадам аав 53 настай М болон эхнэрээ зодож гэмтэл учруулсан байжээ.
Цагдаагийн байгууллагаас Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгаж байна.
Хуваалцах


















