Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Солонго-1, 2” орон сууцны хорооллын төсөл хэрэгжинэ

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсын Засгийн газарт агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хүрээнд 500.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Солонго-1, 2” орон сууцны хорооллын төсөл хэрэгжинэ
“Солонго-1, 2” орон сууцны хорооллын төсөл хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсын Засгийн газарт агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хүрээнд 500.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсний дагуу иргэдийг орон сууцжуулахад зориулан “ТОСК” ТӨҮГ, “НОСК” ОНӨҮГ-уудын хэрэгжүүлэх “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам”-ны нийт 7000 айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхээр БНСУ-ын талтай санамж бичгийг 2019 оны гуравдугаар сард байгуулсан.

БНСУ-ын талаас төслийн хөрөнгө оруулалтыг 2020 оноос эхлэн олгохоор тохиролцоод, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хийж байна.

Эх сурвалж: БХБЯ

Хуваалцах