Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Солонгос хоолны газраас их хэмжээний нохойн мах илрүүлжээ

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс уг нохойны махыг зориулалтын дагуу устгаж, хоолны газрын үйл ажиллагааг тор зогсоосон байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Солонгос хоолны газраас их хэмжээний нохойн мах илрүүлжээ
Солонгос хоолны газраас их хэмжээний нохойн мах илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс өнгөрсөн сард солонгос хоолны газар нохойн махаар хоол хийж байна гэсэн Төрийн бус байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу “Пхеньяан” гэх солонгос хоолны газрын үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Шалгалтаар тус хоолны газраас 7.2 кг нохойн мах илрүүлсэн байна. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс уг нохойны махыг зориулалтын дагуу устгаж, хоолны газрын үйл ажиллагааг тор зогсоосон байна. Мөн холбогдох хуулийн дагуу тус байгууллагад 960.0 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Дашрамд дурьдахад, “Пхеньяан” гэх солонгос хоолны газар нь “Эм Би тэмүүлэл” ХХК-ийн харьяанд байдаг бөгөөд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Уртцагааны худалдаа үйлчилгээний төвийн наймдугаар корпусын хоёр давхарт үйл ажиллагаа явуулдаг байна.

Хуваалцах