Сонгинохайрхан дүүргийн ахмадууд спортоор өрсөлдөв
Энэ удаагийн тэмцээнийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ивээн тэтгэж, дүүргийн ахмадын зөвлөл, БТСХ хамтран зохион байгуулав.
Мэдээллийн алба

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит ахмадын спортын II наадам Биеийн тамир, спортын хорооны зааланд боллоо.
Давхардсан тоогоор 31 хорооны 325 ахмад тамирчид спортын таван төрөлд хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Энэ удаагийн тэмцээнийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ивээн тэтгэж, дүүргийн ахмадын зөвлөл, БТСХ хамтран зохион байгуулав.
Багийн дүнгээр:
1-р байр 18-р хороо /42 оноо/
2-р байр 16-р хороо /47 оноо/
3-р байр 14-р хороо /55 оноо/
Тусгай байр 20-р хороо /60 оноо/ тус тус эхний дөрвөн байрыг эзэлж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
Тэмцээний хаалтын ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын бие төлөөлөгч Мөнхбаяр, Засаг дарга Ж.Сандагсүрэн нар хүрэлцэн ирж ахмад тамирчдад баяр хүргэв.


















