Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сонгинохайрхан уулын хишиг барилдаан болно

МҮБХ-ноос "Монос" групптэй хамтран зохион байгуулдаг Сонгинохайрхан уулын хишиг барилдаан найм дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгинохайрхан уулын хишиг барилдаан болно
Сонгинохайрхан уулын хишиг барилдаан болно. Зураг: МҮОНРТ

МҮБХ-ноос "Монос" групптэй хамтран зохион байгуулдаг Сонгинохайрхан уулын хишиг барилдаан найм дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус барилдаан энэ жил "Монос" группийн 25 жилийн ойн хүрээнд ирэх ням гарагт 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм. Сонгонохайрханы хишиг барилдаанд улсын харцага Ц.Содномдорж, аймгийн арслан цолтойдоо нэг, улсын начин цолтойдоо нэг түрүүлж бусдыгаа манлайлжээ.

2008 онд у.а Д.Азжаргал түрүү, у.х Н.Ганбаатар /у.г/ үзүүр
2009 онд а.а Ц.Содномдорж түрүү, у.н Т.Өсөх-Ирээдүй /у.х/ үзүүр
2010 онд у.н Ц.Содномдорж /у.х/ түрүүл, у.г Н.Ганбаатар үзүүр
2011 онд у.х Д.Баасандорж /у.з/ түрүү, у.з М.Өсөхбаяр үзүүр
2012 онд у.а Г.Эрхэмбаяр /у.ав/ түрүү, у.а Д.Ганхуяг үзүүр
2013 онд у.г Н.Ганбаатар түрүү, у.а Х.Мөнхбаатар үзүүр
2014 онд у.н Р.Пүрэвдагва түрүү, у.х Т.Өсөх-Ирээдүй үзүүр

Хуваалцах