Сонгогчдын ирц 39.1 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна. Өнөөдрийн 18:00 цагийн байдлаар санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2041481 сонгогч бүртгэгдсэнээс 796376 /39.1 хувь/ хүн саналаа өгчээ.
Нийт санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 109848 нь "Түр хасав" тэмдэглэгээтэй сонгогч байна. /Жич: “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг/.
Энэ удаагийн сонгуулийн санал хураалтад 18-19, 20-24, 25-29, 30-34 насны сонгогчдын ирц хангалтгүй байна.
Одоогоор хамгийн өндөр ирцтэй нь:
1. Улаанбаатар хот: СНЖ-д бичигдсэн 929117 сонгогчоос 397734 сонгогч буюу 42.81 хувь
2. Сүхбаатар аймаг: СНЖ-д бичигдсэн 41101 сонгогчоос 17350 буюу 42.21 хувь
3. Хэнтий аймаг: СНЖ-д бичигдсэн 50117 сонгогчоос 21042 сонгогч буюу 41.99 хувь
4. Говь-Алтай аймаг: СНЖ-д бичгдсэн 37529 сонгогчоос 15755 сонгогч буюу 41.98 хувьтай байна.
Аймаг/Нийслэл Хэсгийн тоо Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн "Түр хасав" -аас сэргээсэн Ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчид Тоо Хувь Архангай 105 61,274 3 19,271 31.45% Баян-Өлгий 97 61,618 21 19,538 31.71% Баянхонгор 102 56,475 6 19,713 34.91% Булган 70 40,567 6 13,388 33.00% Говь-Алтай 88 37,529 5 15,755 41.98% Говьсүмбэр 9 10,720 0 3,844 35.86% Дархан-Уул 40 65,541 28 24,723 37.72% Дорноговь 57 44,970 13 17,937 39.89% Дорнод 72 51,825 6 17,437 33.65% Дундговь 52 30,359 1 10,638 35.04% Завхан 109 47,389 3 18,316 38.65% Өвөрхангай 110 74,348 3 26,995 36.31% Өмнөговь 61 45,794 10 15,672 34.22% Орхон 38 67,505 20 27,347 40.51% Сүхбаатар 65 41,101 3 17,350 42.21% Сэлэнгэ 56 70,325 4 19,417 27.61% Төв 98 62,045 7 21,050 33.93% Увс 92 51,986 5 18,849 36.26% Ховд 91 54,288 11 20,695 38.12% Хөвсгөл 129 86,588 4 29,665 34.26% Хэнтий 89 50,117 9 21,042 41.99% Улаанбаатар 457 929,117 757 397,734 42.81% Нийт 2,087 2,041,481 925 796,376 39.01%


















