Сонгомол барилдааны 130 кг-ын жингийн аваргууд тодров
Риогийн олимпийн сонгомол барилдааны 130 кг-ын жингийн аваргын төлөөх тэмцээн боллоо. Хүрэл медалийн төлөө Германы бөх Эдуард Поп Азербайджаны бөх Саббах Шариатитай барилдаж,
Мэдээллийн алба

Риогийн олимпийн сонгомол барилдааны 130 кг-ын жингийн аваргын төлөөх тэмцээн боллоо. Хүрэл медалийн төлөө Германы бөх Эдуард Поп Азербайджаны бөх Саббах Шариатитай барилдаж, Азербайджаны бөх Саббах Шариати 5:0-ээр ялсан бол ОХУ-ын бөх Сергей Семинов Эстоны бөх Хэйки Набитай хүрэл медалийн төлөө барилдаж, Сергей Семинов 3:0-ээр ялж, хүрэл медалийн болзлыг тус тус хангасан.
Харин алтан медалийн төлөө Туркийн бөх Риза Каяалп, Кубын бөх Мижайн Лопезтай барилдаж, Кубын бөх аваргаар тодорч, олимпийн алтан медалиар энгэрээ мялаасан.


















