Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сонгуулийн ажилтнуудын сургалт эхэллээ

Орон даяар явагдах энэхүү сургалт өнөөдрөөс Төв аймагт эхэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгуулийн ажилтнуудын сургалт эхэллээ
Сонгуулийн ажилтнуудын сургалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдсэн ажилтан, албан тушаалтанд Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгох сургалтыг 21 аймаг, нийслэл, 9 дүүрэгт зохион байгуулна. Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүмүүс байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэх юм.

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 27000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлээд байна. Орон даяар явагдах энэхүү сургалт өнөөдрөөс Төв аймагт эхэлж байна.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Хуваалцах