Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сонгуулийн ерөнхий хорооноос хуулиас гадуур үйлдэл гаргахгүй байхыг анхаарууллаа

Эдгээр хязгаарлалтыг нэр дэвшихээр бэлдэж байгаа хүмүүс давж гишгэвэл сонгуульд оролцох эрхийг нь цуцална гэж Сонгуулийн ерөнхий хорооноос онцгойлон анхаарууллаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгуулийн ерөнхий хорооноос хуулиас гадуур үйлдэл гаргахгүй байхыг анхаарууллаа
Сонгуулийн ерөнхий хорооноос хуулиас гадуур үйлдэл гаргахгүй байхыг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Сонгогчийн саналыг татах зорилгоор мөнгө эд зүйлс тараах, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, нийгмийн халамжтай холбоотой амлалт өгөх, ирээдүйд мөнгө өгөхөөр гэрээ хэлцэл хийх, түүнчлэн Сонгуулийн хууль зөрчихийг уриалсан сурталчилгаа болон чансаа тогтоох санал асуулга явуулах, нийтийг хамарсан уралдаан тэмцээн хийх, сонгогчдыг аялуулах, амралт сувилалд амраах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон.

Эдгээр хязгаарлалтыг нэр дэвшихээр бэлдэж байгаа хүмүүс давж гишгэвэл сонгуульд оролцох эрхийг нь цуцална гэж Сонгуулийн ерөнхий хорооноос онцгойлон анхаарууллаа.

Mongolian National Radio · Сонгуулийн ерөнхий хорооноос хуулиас гадуур үйлдэл гаргахгүй байхыг анхаарууллаа

Хуваалцах