Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сонгуулийн хар машиныг шатааж эсэргүүцлээ илэрхийлэв

Монголын улс төрийн намууд Сонгуулийн хар машин болон Сонгуулийн хуулийг гацааж байгааг эсэргүүцэн Тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгууллаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгуулийн хар машиныг шатааж эсэргүүцлээ илэрхийлэв
Сонгуулийн хар машиныг шатааж эсэргүүцлээ илэрхийлэв. Зураг: МҮОНРТ

Монголын улс төрийн намууд Сонгуулийн хар машин болон Сонгуулийн хуулийг гацааж байгааг эсэргүүцэн Тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгууллаа. АН-ынхан Сонгуулийн хуулийн төслийг батлахгүйгээр гацаах тактик барьж байгаа нь санал тоолох хар машиндаа найдаж буйн илрэл гэж жагсагчид үзэж байгаа аж.

УИХ дахь АН-ын бүлгээс Сонгуулийн тухай хуулийн төсөлд бусад нам, эвслийн бүлгүүдтэй санал нэгдэж чадахгүй байгаа учраас эхлээд Намын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэсэн тайлбарыг хийсэн. Үүнтэй холбоотойгоор улс төрийн төлөөлөл УИХ-ын дарга З.Энхболдод Сонгуулийн хуулийн талаар хоёр хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын хугацаа өнөөдөр дуусч байгаа аж.

Жагсаалд оролцсон улс төрийн намуудын зүгээс Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхгүй бол энэ Засгийн газар, УИХ-ыг тараах хүртэл арга хэмжээ авна гэсэн юм. Түүнчлэн өнөөх олны хэл амны бай болоод байгаа санал тоолох хар машиныг иргэдийн өмнө шатааж, эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Товлосон хугацаанд улс төрийн намуудын шаардлагын хариуг УИХ-ын дарга өгөөгүй учраас энэ жагсаал улс төрийн суултаар үргэлжилнэ гэсэн юм.

Хуваалцах