Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

2017 оны хоёрдугаар сарын 2-ны пүрэв гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

2017 оны хоёрдугаар сарын 2-ны пүрэв гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Сонины өнөөдрийн дугаарт “Түгжрэлийг шийдэх нэг гарц нь тусгай замын автобус”, “Эмэгтэйчүүд архинд донтвол ирээдүй сүйрнэ”, “Ногоон зээл Монголд”, “Нэг шөнө дундажаар 7-8 эмэгтэй эрүүлжүүлэгдэж байна”, “Зальт шар, гэнэн хонгор хоёрын явдал”, “Хотонд ороод хонь манайх гэгчээр”, “Х.Мэргэн: Бидэнд шагналаас илүү мөсөн ордон хэрэгтэй байна”, “У.Гантулга: Холливудад хөдлөөд л хөлс, алхаад л арван цаас”, “Хөрвөх чадвартай улстөрч” зэрэг мэдээ, мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Батболд: Улаанбаатар хотоо цэгцэлнэ”, “Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэтийн луйврыг өөгшүүлсэн хүмүүс нь улстөрчид шүү”, “Ж.Лхамсүрэн: Геологичдын армийг бэлтгэхэд гар бие оролцож явснаараа бахархдаг” зэрэг мэдээ, ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас та “Эрдэнэс-Тавантолгойн шил дарсан шинэ өдрүүд”, “Энэтхэг 2017 онд эдийн засгийн өсөлтөөрөө БНХАУ-ыг давна”, “Ж.Бат-Эрдэнэ: Бид асуудлаа давж яриад байна”, “Г.Тамир: Бид 11 жил энэ амжилтыг хүлээсэн”, “Э.Цэндбаатар: Шантрах юм бол сонирхогчийн спортоор ч хол явахгүй дээ”, “Морин хуур наадам 30 нас хүрлээ” зэрэг мэдээлэл багтжээ.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Өнөөдрийн дугаараас “Welcome to казино”, “Т.Төгсбилгүүн: Монгол Улс АСЕАН-ын хэлэлцээрийн түнш болохыг зорьж байна”, “Ми Ми хэрэглэдэг жолооч нарыг шалгаж эхэллээ”, “Сүх Жанжны нутаг сүйрлийн ирмэгт” зэргийг сонирхон унших боломжтой.

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Уншигч та өнөөдрийн дугаараас “Хариуцлагаас бултсан хоёр парламент”, “Оюу толгой ХХК-ийн үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежр Б.Сэржмаа гэж хэн бэ”, “Төрийн албан хаагчид хэзээ, хэн намайг ажлаас халах бол гэсэн айдасгүй болох нь”, “Хятад улс “Абибас”, “Панасканик”-уудтай тэмцлээ эхлүүллээ” зэрэг мэдээ, мэдээллийг уншаарай.

“АРДЫН ЭРХ” СОНИН

Энэ удаа уншигч та “Дахин хуваарилалтын өмнөх Ардчилсан нам”, “Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намын тоо нэмэгдэхгүй, харин хасагдах магадлалтай”, “Л.Цог: Эрх мэдэлд хүрчихээр л ухаан нь нэмэгддэг юм шиг аашилж болохгүй”, “Хар, шар алт манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ”, “Сүүлчийн зам дахь түгжрэл”

Хуваалцах