Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өдөр тутмын сонинуудын дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өдөр тутмын сонинуудын дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.


Өдрийнсонин”-ы өнөөдрийн дугаарт “Олимпод таван удаа оролцсон Т.Мягмаржавынх”, “Х.Бадамсүрэн:Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэл, эдийн засгийн шинэчлэлийг уламжлал, шинэчлэлийн зарчмаар хэрэгжүүлнэ”, "Уул уурхай зогсчихвол бид юугаар амьдрах вэ, эх орончид оо", "Цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн ба цэцэгэн хөгжиж буй Бээжин", "Мөнгөний бодого, анхаарах асуудал", " зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ""Аллагад" зориулсан төсөв", “Цусны бүлэг тохироогүй донороос анх удаа элэг шилжүүлэн суулгалаа”, “Эрдэнэсийн сан хоосон болсныг энэ танхимд сууж байгаа олон хүн мэднэ”, "Хөрсөнд булаастай хөрөнгө" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт ""Эрдэнэсин сан"-г шилжүүлэгч", “Ц.Байгалмаа: Нийслэлд эрх мэдлийг нь өгсөн цагт л хот хөгжинө”, “Хэнтийчүүд дээд хуулийн төслийг дэмжиж байна”, "Түүхийг түгээгчид буюу Хувьсгалын музейн бяцхан тайлбарлагчид", "Д.Хүрэлбаатар: Оюутолгойн гэрээнд аудит хийлгэхгүй гэсэн хар хүч парламентад байна" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

"Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаарт "Бүс бас зам"-ын гол гурвалжин: Хятад-Монгол-Оросын коридор", "С.Чинзориг: Гадаадад ажиллах хүчийг 50 хувиар бууруулах зорилт бүрэн хэрэгжинэ", "Дэлхийн банк санхүүжил олгоход эрсдэлтэйг дуулгаж, Монголбанк өөрсдийгөө өмгөөлөв" зэрэг нийтлэл, мэдээ, сурвалжилга, ярилцлага багтжээ.

Хуваалцах