Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Цэцийн шийдвэрийг УИХ зөвшөөрвөл нөхөн сонгууль болохгүй”, “Д.Оюунхорол: Хугацаа хэтэрсэн зээлтэй иргэн Итгэлийн зээл авах боломжгүй”, “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх олон улсын чуулган Улаанбаатарт болж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “ТЭЗҮ-ээр мөнгөн “цохих” төслүүдийн нэг нь “Туул усан цогцолбор” уу”, “Эрүүл мэндийн салбарыг тойрсон дуулиан сайдыг нь огцруулж чадах уу”, “Ирэх сарын 30-нд Хэнтийд нөхөн сонгуулийн санал хураалт болохгүй”зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Монголыг молигодсон Хөрөнгө оруулалтын гэрээ-2”, “Б.Баярмаа: Ховд аймагт өсвөрийн шатарчдын чансаа сайжирч байна”, “Ямар ч нөхцөлд Төвбанк хийх ёстой ажлынхаа жанжин шугамыг алдахгүй байх нь чухал” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт ““Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоо оновчгүй байрлалд ажиллаж байна уу?”, “С.Байгалсайхан: Дунд сургуульд монгол хэл, заадаггүй, монгол хэл шинжлэл заагаад байхаар яах вэ”, “Бургасгүй газрын бумба галзуурна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















