Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хүүхдэдээ суудлын бүс зүүлгэж хамгаалахыг аминчлан захисан Тээврийн цагдаагийнхан”, “Я.Содбаатар: Засгийн газрын таван гишүүн л давхар дээлтэй байхаар хуульчилж өгсөн”, “О.Батнасан: Ард түмний унаа приусыг хориглож байгааг дэмжихгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Тоосон дундаас сүүмийсэн Тосон бумбын нутгаар”, “Мод бутны “үсчин””, “Хослон дайрдаг вирусийн хөнөөл” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Эрдэнэтийн цагаан тоос ирэх жил гэхэд арилна”, “Иргэд сонгогчид аль ч намыг бус цоо шинийг эрэлхийлж байна”, “Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монголын боксыг Ц.Нандинжавгүйгээр төсөөлшгүй нь нэг үнэн”, “Б.Очирбаяр: Гадаад хэлний сургалтын төвүүд нээгдээд дэлхийн зах зээл рүү гарцгаая”, “Их 20-ын уулзалтын талаар бидний мэдэх ёстой таван чухал зүйл” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах