Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв наадмын өмнө үйлчлүүлэгчдээ хүлээж авна”, “Д.Цогтбаатар: Туркт байгаа ЭСЯ-ны бусад ажилтнуудыг ч шалгана”, “Б.Пүрэвдорж: Малыг хөлөөр нь экспортлох шийдвэр маш олон салбарыг хямралд хүргэх нь” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Бүрэн эрхийн хугацаа дуустал бүлэг “мэндлэхгүй””, “Хүлэмжийн аж ахуйн хөгжил холгүй байна”, “Б.Шинэтулга: Олимпийн аварга болж, ээж, аавынхаа ачийг хариулна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Т.Бадамжунайгийн “байшин савыг тоолсон” тэмдэглэл”, “Б.Тулга: Энэ парламент Үндсэн хууль өөрчлөх нь өөрөө ухралт болно”, “Байгаль хамгаалдаг ид шидтэй бургас модны тухай” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Талийгаач охиныхоо гурван хүүхдийг тэжээхийн тулд 14 жил хог түүжээ”, “Д.Цогтбаатар: Хар тамхитай холбоотойгоор шаардлагатай бол манайхныг бүгдийг нь шалгах хэрэгтэй”, “Хүүхдийнхээ халаасыг шалгаарай... мансуурагч ч байж мэднэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















