Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 6-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 6-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн, Чойбалсангийн хөшөөтэй талбайг иргэд амарч зугаалах газар болгон баталгаажууллаа”, “С.Батболд: Дарханы зам ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно”, “Д.Баярхүү: Монгол Улс дэлхийн глобал гүрэн АНУ-тай стратегийн түншлэлд асар богино хугацаанд хүрчихлээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Улсын эмнэлгүүд иргэдээ мөлхтөл нь буцаадаг”, “Уул уурхай тэлж, төсвийн орлого “томров””, “ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан хүмүүст хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Солонгосын хөдөлмөрийн биржид 1900 хүний мэдээллийг байршуулна”, “Тойм: Ерөнхийлөгч АНУ-д”, “Эрийн гурван наадам ба Монгол триатлон” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт ““Оюу толгой”-н тайзан дээр хэрэгжиж буй Рио Тинтогийн зохиол”, “Гацууртыг мартсан дарга нарын санах ойг сэргээх хангалттай үндэслэлүүд байна”, “Түрээсийн орон сууц хуваарилах комиссын гишүүдийн нэрийг нууцална” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах