Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хар тамхины хэрэглээ өсөхөд нөлөөлж байгаа нэг шалтгаан нь ялын бодлого гэв”, “Л.Элдэв-Очир: Засгийн газрын ажлын хэсэг Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулахаар хэлцэл хийж байгаа”, “Гааль, НӨАТ-аас чөлөөлж, буцаан олгох төслийг баталлаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хүхэрт нөмрүүлсэн хот”, “ХХҮЕГ-ын удирдлага мэдүүлжээ”, “800 гаруй нэрийн эмд 20-80 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгоно”, “Д.Өнөрболор: Эхлээд тогтвортой орлого, амьжиргаа, дараа нь аз жаргал яригдана шүү дээ”, “Бид ажиллах бус амьдрах гэж төрсөн” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах