Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Баясгалан: Украин Оросын цэргийг зогсоож чадаад байгаа учраас эцсээ хүртэл тулалдана гэсэн зориг орчихоод байна”, “Ц.Элбэгдорж: Ардчилсан намыг эрх баригчид институцийн хувьд алга болгох гэж оролдож байна”, “Дайн, гутамшиг хоёроос гутамшгийг нь сонгосон ард түмэн хоёулангийнх нь лайг үүрдэг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Тэрбум мод “таригчдад” тарьц, суулгацын нөөц алга”, “Ээлжлэн хийх ээлжит бус хурлуудаас ихийг хүлээх хэрэг алга” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Д.Дамдинжав: Хэрэв би хулчгар нэгэн байсан бол “Суут нууц”-ыг гаргаж чадахгүй”, “Ш.Хишигсүрэн: Манай улс эмэгтэйчүүдийнхээ турьхан нуруун дээр тогтож байна”, “Орос, Украины төлөөлөгчид эвлэрэх арга замыг хайж байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















