Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Дашпүрэв: Цахимжсан нийгэмд хүн өөрийгөө зөв авч явах чадварт бүх талаар суралцана”, “Б.Гомбосүрэн: E-Police аппликэйшнийг 2018 онд нээсэн. Одоогоор урамшуулал нэг ч хүн аваагүй”, “Допинг хэрэглэсэн тамирчид эмч нарыг хахуульдаж хариуцлагаас мултардаг жишиг тогтох нь гэв” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Найман удаагийн тендерт “бүдэрсэн” барилгын ажил”, “Цахим үндэстэн болоход цахим Улаанбаатарын оролцоо их” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Э.Одбаяр: НҮБ дахь Монгол Улсын идэвхтэй оролцоо бусад улс оронд үлгэр жишээ болдог”, “Э.Ариунболд: Илүү хичээж олимпын аварга болно”, “Төлөөллийн дэнсийг тэнцүүлэх шийдэл квот” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















