Сонины онцлох мэдээний тойм
Гуравдугаар сарын 25-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Гуравдугаар сарын 25-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаараас "Тунг нь тааруулъя", "Би муухай Монгол хүн", "Цахим орчинд залилуулах нь олшров", "АТГ-ын Э.Амарбат прокурортоо буцаж ирлээ" зэргийг онцолжээ.
"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт "Ц.Элбэгдорж: Төрд ажиллах гэж байгаа бол хулгай хийхээ боль", "Б.Болор: 250 сая ам.доллараар дотоодын өндөр хүүтэй бондод санхүүжилт хийнэ", "Байрныхаа мөнгийг төлөх гэж яддаг улсууд, ямар юмных нь мөнгө идсэн байхав дээ" зэргийг онцолсон байна.
"Үндэсний шуудан" сониноос "Д.Содном: Намууд тогтвортой хөгжилд "Тоормоз" гишгэсэн сурталчилгаа явуулбал хууль зөрчинө", "Ганц "Цорго"-ны зовлонгоос ангижрах найдвар", "Эрчим хүчний салбар олон жилийн турш хуримтлагдсан алдагдлаас гарч чадлаа" зэргийг унших боломжтой.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас "Нохойн эздийг өөгшүүлэхээ больё", "М.Хүдэрбаатар: Ганцхан Л.Гансүхийг биш бүх зөвлөхийг ялла", "Г.Түвшинжаргалыг суллахгүй", "О.Бат-Ялагч: АТГ намын дотоод асуудалд оролцож, улстөржиж байна" зэргийг нийтэлжээ.
"Засгийн газрын мэдээ" сониноос "Ашигтай ажилласан анхны жил", "Сэргээгдэх эрчим хүчний шинэ үе эхэллээ", "О.Дамбийням: Монгол, Иран хоёр нь хамтын түүхтэй улсууд", "Дүрвэгсдээс шалтгаалан нийгмийн халамжийг сайжруулна" зэргийг уншаарай.


















