Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох тойм
Сонины онцлох тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Эдийн засагч О.Батчулуун: Гаднын банк оруулж ирэх нь банкны өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, гадаад хямд эх үүсвэр татахад чухал үүрэгтэй", "Намрын чуулганаар 62 хуулийн төсөл хэлэлцэж, батална", "Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа: Хэний зөвшөөрлөөр миний хүүхдийн зургийг алуурчны зурагтай зэрэгцүүлж тавиад байгаа юм бэ", "С.Батсугар: Тодорхой биш судалгаанд үндэслэж монголчуудыг цус ойртсон гэж дүгнээд хуулийн төсөл баталсан" зэрэг мэдээллийг онцлож байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Өвлийн аялал жуулчлалд ээлгүй "Монголд зочлох жил", "Халтиргаа гулгааны улмаас 214 иргэн гэмтжээ", "Конгччай Хонсаванх: Монголын цирк байргүй болсонд харамсаж байна" зэрэг мэдээллийг онцлож байна.

“Зууны мэдээ” сонинд "Х.Алтайсайхан: Эмчийн мэргэжлийн миний амьдралыг бүтээсэн", "Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, 29 хэм хүртэл хүйтэрнэ" зэрэг мэдээллийг онцолжээ.

Хуваалцах