Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сонирхогчдын боксын ДАШТ өнөөдөр эхэлж байна

Манай улсаас ДАШТ-д долоон боксчин оролцож буй бөгөөд тэднээс хамгийн түрүүнд 75 кг-ийн Д.Давааням өнөөдөр рингэнд гарч Узбекистаны Ф.Кахрамоновтой тулалдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонирхогчдын боксын ДАШТ өнөөдөр эхэлж байна
Сонирхогчдын боксын ДАШТ өнөөдөр эхэлж байна. Зураг: МҮОНРТ

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ өнөөдөр ОХУ-ын Екатеринбург хотноо эхэлж байна.

Энэ сарын 21 хүртэл үргэлжлэх уг тэмцээнд 78 орны 365 тамирчин найман жинд оролцох юм.

Олимпийн шинэчилсэн жингээр явагдаж байгаа тус ДАШТ-ий сугалаа, тэмцээний нээлтийн ёслол өчигдөр явагджээ.

Манай улсаас ДАШТ-д долоон боксчин оролцож буй бөгөөд тэднээс хамгийн түрүүнд 75 кг-ийн Д.Давааням өнөөдөр рингэнд гарч Узбекистаны Ф.Кахрамоновтой тулалдана.

Харин маргааш 81 кг-ийн жинд Н.Шинэбаяр Узбекистаны Д.Рузметовтой, 91 кг-ийн С.Эрдэнэбаяр Словакийн Д.Михалектай тус тус эхний даваанд өрсөлдөх юм.

Хөнгөн жингийн дөрвөн боксчин маань дөрвүүлээ эхний даваанд гоц мөргөжээ.

Улмаар 52 кг-д ОУХМ Х.Энхмандах есдүгээр сарын 14-нд Казахстаны С.Бибоссиновтой, 57 кг-д жингийнхээ гуравдугаарт эрэмбэтэй ОУХМ Э.Цэндбаатар есдүгээр сарын 15-нд Кыргызстан-Беларусийн хэн хожсонтой нь, 63 кг-д жингийнхээ дөрөв дэх чансаатай ОУХМ Б.Чинзориг есдүгээр сарын 14-нд Палестин-Хятадын хэн ялсантай нь, 69 кг-д спортын мастер Г.Баярхүү есдүгээр сарын 16-нд Украин-Тайванийн хэн ялсантай нь тус тус анхны тулаанаа хийнэ.

Хуваалцах