Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно

Тайланд улсын Чянг Май хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Тайланд улсын Чянг Май хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд болно.

Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, А.Бат-Очир нарын удирдлага дор найман тамирчин өрсөлдөх гэж байна.

Эрэгтэй:

51 кг-д Л.Даваадорж,
54 кг-д О.Энхсайхан,
57 кг-д Г.Лундаа,
60 кг-д Х.Энх-Амар,
71 кг-д О.Бямба-Эрдэнэ

Эмэгтэй:

50 кг-д А.Хулан,
52 кг-д Б.Мөнгөнсаран,
63.5 кг-д Г.Бадмаараг нар өрсөлдөнө гэж Монголын боксын холбооноос мэдээллээ.

Хуваалцах