Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонсголын бэрхшээлтэй иргэд сонгогчийн боловсролоо нэмэгдүүлж байна

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор Улс төр, сонгуулийн үйл явцыг бэхжүүлэх консорциум нь USAID байгууллагын санхүүжилтээр Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн дэмжлэгтэй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонсголын бэрхшээлтэй иргэд сонгогчийн боловсролоо нэмэгдүүлж байна
Сонсголын бэрхшээлтэй иргэд сонгогчийн боловсролоо нэмэгдүүлж байна. Зураг: МҮОНРТ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор Улс төр, сонгуулийн үйл явцыг бэхжүүлэх консорциум нь USAID байгууллагын санхүүжилтээр Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн дэмжлэгтэй “Сонсголын бэрхшээлтэй сонгогч иргэн” төслийг Монголын Багш-Эцэг эхийн холбоо, сонсголын бэрхшээлтэй иргэдтэй хамтран 2019 оны гуравдугаар сараас орон даяар хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуульд үндэслэн сонсголын бэрхшээлтэй иргэдийг сонгуульд тэгш, үр дүнтэй оролцох боломжийг нэмэгдүүлэх, сонгсголгүй иргэдэд дохионы хэлээр сонгогчийн боловсрол олгох сургалтыг 2019 онд улсын хэмжээнд зохион байгуулж байгаа ажээ.

Сургалт Арвайхээр хотод боллоо. Сургалтад нийт 60 гаруй иргэн хамрагдаж байгаагийн 70 хувь нь сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд байна.

Сургалтыг сонсголгүй болон дохионы хэлний чадвартай сургагч багш нар чиглүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ

Хуваалцах