Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сонсголын бэрхшээлтэй тамирчдын шигшээ футзалын ААШТ-д орно

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөгийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр сонсголын бэрхшээлтэй иргэд шигшээ баг бүрдүүлэн футзалын Азийн АШТ-нд анх удаа оролцохоор зэхэж байгаа гэдгээ дуулгажээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонсголын бэрхшээлтэй  тамирчдын шигшээ футзалын ААШТ-д орно
Сонсголын бэрхшээлтэй тамирчдын шигшээ футзалын ААШТ-д орно. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөгийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр сонсголын бэрхшээлтэй иргэд шигшээ баг бүрдүүлэн футзалын Азийн АШТ-нд анх удаа оролцохоор зэхэж байгаа гэдгээ дуулгажээ. Тэдэнд бэлтгэл сургуулилалт хийх талбай, хэрэгсэл дулимаг учраас Монголын хөлбөмбөгийн холбоо футзалын стандарт бөмбөг бэлэглэж, бэлтгэл хийх нөхцөл, бололцоогоор туслалцаа үзүүлэх юм байна.
Сонирхуулахад, Монголын хөлбөмбөгийн холбоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд даунын синдром, аутизмтай хүүхдэд тусалж, хөлбөмбөг тоглох нөхцөл бололцоогоор тусалж, дэмждэг.

Хуваалцах