Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Soprano Б.Энхнаран” тоглолт нөгөөдөр болно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнарангийн “Soprano Б.Энхнаран” тоглолт энэ сарын 16-нд 19:00 цагаас болно. УДБЭТ-т болох эл тоглолтод Италийн Милан хотын Ла Скала дуурийн театрын удирдаач, төгөлдөр хуурч Стефано Салватори болон гавьяат жүжигчин, УДБЭТ-ын дуурийн гоцлооч Э.Амар

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Soprano Б.Энхнаран” тоглолт нөгөөдөр болно
“Soprano Б.Энхнаран” тоглолт нөгөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнарангийн “Soprano Б.Энхнаран” тоглолт энэ сарын 16-нд 19:00 цагаас болно. УДБЭТ-т болох эл тоглолтод Италийн Милан хотын Ла Скала дуурийн театрын удирдаач, төгөлдөр хуурч Стефано Салватори болон гавьяат жүжигчин, УДБЭТ-ын дуурийн гоцлооч Э.Амартүвшин нар оролцох юм байна.

Дуурийн гоцлооч Б.Энхнаран ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, 20 дугаар зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, төрийн шагналт, Чингис хаан одонт Б.Шаравын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, "Учиртай гурван толгой" дуурийн шилдэг дүрийн уралдаан, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч, Д.Лувсаншаравын нэрэмжит мэргэжлийн дуучдын улсын анхдугаар уралдааны тэргүүн байрт шалгарч байжээ.

Тэрбээр мөн БНАСАУ-ын Пхеньян хотноо зохиогдсон "Пхеньян" олон улсын дуурийн дуулаачдын анхны уралдааны тусгай байрыг эзэлсэн аж.

Хуваалцах