Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ

COP17-д оролцох мандаттай зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор 17 чиглэлд нэмэлтээр 100 тавтобус ажиллаж, зочид буудлууд болон хурлын талбай хооронд урьдчилан гаргасан цагийн хуваарийн дагуу үйлчилнэ.

CM
COP17 Mongolia

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр  100 автобус үйлчилнэ
“СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

COP17-д оролцох мандаттай зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор 17 чиглэлд нэмэлтээр 100 тавтобус ажиллаж, зочид буудлууд болон хурлын талбай хооронд урьдчилан гаргасан цагийн хуваарийн дагуу үйлчилнэ.

Уг үйлчилгээг үзүүлэх нийтийн тээврийн салбарын 13 аж ахуйн нэгжийн хариуцсан албан хаагчдад Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, судалгааны хэлтсээс өнөөдөр сургалт, мэдээлэл орлоо.

Тус хурлын үеэр бага хурал болж байгаа талбай нь НҮБ-ын мэдэлд шилжиж байгаа тул нийтийн тээврийн жолооч нар олон улсын дүрмийг мөрдөн ажиллаж, автобусаа шалгуулах, үйлчилгээний соёлыг чанд баримталж, боловсон соёлтой үйлчлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөв.

Мөн хуралд оролцож байгаа 196 орны зочид, төлөөлөгч нарыг 38 зочид буудлаас 17 чиглэлийн дагуу аюулгүй, тав тухтай тээвэрлэх үүрэг хүлээж байгааг дурдав.

Хуваалцах