“Социализм”-ын төсөв бодох аргачлал барилгын салбарыг хүнд байдалд оруулжээ
УИХ дээр 2014 оны төсөв яригдаж байгаа энэ үед УИХ-ын дарга З.Энхболд “авлигажсан төсөв”-д шалгалт хийхийг АТГ газар болон Аудитын байгууллагт үүрэгдсэн билээ. Энэ дагуу зарим нэг нэр бүхий 100 гаруй төсөв, төсөлд өдгөө шалгалт ороод байгаа. Шалгалтын ажлууд ч үргэлжилж байна.
Мэдээллийн алба

УИХ дээр 2014 оны төсөв яригдаж байгаа энэ үед УИХ-ын дарга З.Энхболд “авлигажсан төсөв”-д шалгалт хийхийг АТГ газар болон Аудитын байгууллагад үүрэгдсэн билээ. Энэ дагуу зарим нэг нэр бүхий 100 гаруй төсөв, төсөлд өдгөө шалгалт орж ажил үргэлжилж байна.
Харин өнөөдөр энэхүү үүсээд байгаа нөхцөл байдлын талаар АН-ын “Сэтгүүлчидтэй уулзах цаг” 4:11 Яармагт баригдаж буй Нийслэлийн Эх Нялхсын Эрүүл Мэндийн Төвийн барилга дээр хийлээ. Тус эмнэлэг нь 300 эхийг хүлээн авах хүчин чадалтай, 11 лифттэй томоохон барилгад тооцогдох байгууламж аж. Энэхүү барилга нь бусад зогсонги байгаа барилга байгууламжуудын нэгэн адил санхүүжилт нь хүрэлцэхгүй улмаас барилгын ажил нь 70 хувьд хүрээд зогсоод байгаа аж.
Ингээд тус барилгын талбай дээр болсон зарим албаны хүмүүсийн яриаг тоймлон хүргэе.
Б.Баярсайхан / “Барилгын хөгжлийн төв”-ийн захирал/: Ер нь 110 гаруй төсөв, төслийг тус бүрд нь ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй л дээ. Зарим төсөв, төсөлд ”авлигажсан төсөв” бий, хариуцлагын асуудал ч бий, бодит өссөн үнэ ч бий. Барилгын бүхий л материалын үнэ өссөн нь өөрөө үнэн. Тухайлбал, 1 км замыг 160 сая төгрөгөөр барьдаг байсан бол өнөөдөр 800 сая төгрөгийн үнэтэй болсон байна. Түүнчлэн барилгууд цаг хугацаандаа ашиглалтад орохгүй, хэдэн он дамжин үргэлжилж, төсвөөс нэмэлт санхүүжилт нэхдэг шалтгаан нь манай улс барилгын материалаа импортоор авдаг, төсөл, тендер шалгаруулахдаа хамгийн бага үнэтэйг нь сонгодог зураг, төсөв нь батлагдаагүй төслийг төсөвт тусгаж батлуулдаг, гүйцэтгэгч байгууллагууд гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг гүйцэтгээгүй, захиалагч, ашиглагч байгууллагын зүгээс төслийн гүйцэтгэлийн хяналтыг хангалтгүй хийж ирсэн нь зэрэг олон хүчин зүйл өнөөдрийн асуудлыг бий болголоо гэхэд болно.
Г.Байгалмаа /БХБ-ийн дэд сайд/: Барилгын төсөвт өртгийг хэн нэгэн дураараа өсгөөд байна гэх хардлага нийгэмд бий болчихсон байна. Ийм зүйл байхгүй. Харин ч төсөв өртөг өсөхөд нилээн олон хүчин зүйл нөлөөлж байна. Тиймээс бид 2013 оноос төсвийн тодотгол гэгчийг хийхээ больё оо гэсэн шийдэлд хүрсэн. Энэ шийдэл нь барилгын салбарт шууд хүнд туссан. Он дамжиж хэрэгждэг төсөл нь зах зээлийнхээ зарчмыг дагаад үнэ нь өсдөг. Тендерийн хуулийн дагуу хамгийн доод үнийн саналыг өгсөн компанид төсөл болон төсвийг олгодог. Энэ нь өөрөө эргээд барилгын чанарт муугаар нөлөөлөх, хугацаантаа дуусахгүй байх тэрхүү зүйл рүү түлхэж байна. Өнөөдөр ЭМЯ, ХЗЯ, БШУЯ, ССАЖЯ-нуудын барилгын ажлууд дуусаагүйгээрээ давамгайлж байна.
Б.Ганзориг /”Нийслэл өргөө” ХХК-ийн ерөнхий захирал/: Олон жил хуримтлагдсан асуудал өнөөдөр гарч ирлээ. Бид энэхүү асуудлаа олон тавьж ирсэн. Социализмын үеийн үнэлгээгээр бид өнөөдрийн хүртэл явж ирлээ. Өнөөдөр 280 гаруй барилгын компанийг идэж уугаад байгаа юм шиг өрөөсгөл ойлголтыг нийгэмд төрүүлчихсэн байна. Ийм зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Харин ганц хоёр хүн байдаг л юм байгаа биз. Тиймээс өнөөдөр манай барилга дээр энэ асуудлыг хөндөж ярьж байгаад баяртай байна. Аливаа зүйл ил тод байх ёстой. Үнэнийг хэлэхэд барилгын компаниуд бүгд л өр, зээлтэй байдаг. Мөн эдгээр асуудал УИХ-ын даргын хэмжээнд хүртэл цочироо авсан байна гэдэг бол би хувьдаа олзуурхаж байгаа. Тиймээс өнөөдрийн хүртэл би болоод манай компани зөндөө шалгуулж байгаа.
Б.Ганбат /”Нийслэл өргөө” ХХК-ийн барилгын инженер/: Барилгын салбарт мөрдөгдөж байгаа төсөв бодох аргачлал нь уламжлалт социализмын аргачлалаар хийгдэж байна. Төсөв бодох аргачлал нь хуучирсан учраас барилгын салбарт хүндрэлүүд гарч байна. Тухайлбал энэхүү барилгын төсвийг 2008 онд зохиохдоо 1 тонн цементийг 47000 төгрөг байхаар тооцож зохиосон байдаг. Гэтэл 2010 онд тендер зарлагдах үеэр 1 тонн цемент нь 137000 төгрөг болчихсон байх жишээтэй. Арматур 550.000 төгрөг байсан бол барилгын ажлыг эхлүүлэх үед 1 сая 200 мянган төгрөг болсон зэрэг хүчин зүйлүүд төсөв өсөхөд нөлөөлсөн. Түүнчлэн сайд нарын 4 удаагийн “тушаал”-ын өөрчлөлтөөс мөн үнийн зөрүү гарч, үнэ өссөн тал ч бий. Тиймээс өнөөдөр цемент, арматурыг төр засаг хяналтандаа аван үйлдвэрлэдэг, бид үйлдвэрлэдэггүй. Тэгэхээр барилгын салбарт төсөв зохиодог аргачлалаа шинэчлэх цаг нь болсон. Тэгэхгүй бол иймэрхүү хүндрэлүүд үргэлжилсээр байх болно.
Өнөөдөр энэ барилгын төсвийг батлаад өгвөл ирэх жилийн наадмаар гэхэд бүрэн ашиглалтанд оруулан хүлээлгэж өгөх бололцоотой юм.
.jpg)
.jpg)
Гэрэл зургийг С.Батгүр.


















