“Soulmate” кино энэ сарын 25-наас үзэгчдэд хүрнэ
“Sun” пикчерс, “Red point” студи хамтран өсвөр насны охид, хөвгүүдэд тохиолдох гэнэтийн ид шидийн явдлаар дүүрэн инээдмийн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ.
Мэдээллийн алба

“Sun” пикчерс, “Red point” студи хамтран өсвөр насны охид, хөвгүүдэд тохиолдох гэнэтийн ид шидийн явдлаар дүүрэн инээдмийн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ.
“Soulmate” уран сайхны киноны үйл явдал ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид төгсөлтийн баяраараа жүжиг тоглохоор болж, тэр жүжгийн гол дүрийн хоёр сурагчийн сүнс гэнэтийн ид шидээр солигдсоноор эхэлнэ. Сүнс нь солигдсоноос болж тэд шинэ бие, шинэ орчин, шинэ ертөнцтэй нүүр тулна. Тус киноны гол дүр Бээгий охидын ертөнцөд, харин Зулаа хөвгүүдийн орчинд орсноор сонирхолтой сорилтуудтай нүүр тулах аж.
“Soulmate” киноны зохиолыг Г.Хишигбүрэн, Г.Гүенбаатар нар бичиж, найруулагч Ц.Хүрэлбаатар найруулжээ. Мөн гол дүрд реппер Doid буюу Б.Доржнанжид болон Б.Үжин, Б.Баярцэцэг, Ү.Ундрал, Э.Төрбат, Э.Болд-Эрдэнэ, С.Идэржавхлан нар тоглосон байна.
Сонирхуулахад, “Soulmate” киног энэ сарын 25-наас кино театруудаар үзэгчдэд хүргэх аж.


















