Соёл урлагийн ажилтны II чуулган болно
Үүнд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй хүн оролцох юм.
Мэдээллийн алба

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг энэ сарын 29-30-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Үүнд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй хүн оролцох юм.
2007 онд анх зохион байгуулагдсан “Соёл, урлагийн ажилтны анхдугаар чуулган”-аас хойших 10 жилийн амжилт бүтээл, алдаа оноог цэгнэх, улс орны тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод соёлын салбарын үүргийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой тус чуулган нь “Соёл урлаг-Үндэстний дархлаа” гэсэн уриан дор зохион байгуулах гэж байна.


















