Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган болно

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг 2017 оны 11-р сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо төрийн ордонд зохион байгуулах ба чуулганд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган болно
Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган болно. Зураг: МҮОНРТ

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг 2017 оны 11-р сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо төрийн ордонд зохион байгуулах ба чуулганд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй хүн оролцох юм.

2007 онд анх зохион байгуулагдаж байсан “Соёл, урлагийн ажилтны анхдугаар чуулган”-аас хойших 10 жилийн амжилт бүтээл, алдаа оноог цэгнэх, улс орны тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод соёлын салбарын үүргийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой тус чуулган нь “Соёл урлаг-Үндэстний дархлаа” гэсэн уриан дор зохион байгуулагдаж байна.

Хуваалцах