Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Соёлын ажилтанд мэргэшлийн зэрэг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо

Хэлэлцүүлгээс гарсан саналыг ажлын хэсэг нэгтгэн боловсруулж, журмын төсөлд тусган ажиллаж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын ажилтанд мэргэшлийн зэрэг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо
Соёлын ажилтанд мэргэшлийн зэрэг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Соёлын яам, харьяа байгууллагын албан хаагчид, соёлын ажилчид, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасны дагуу “Соёлын ажилтанд мэргэшлийн зэрэг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам”-ын төсөлд санал авах, төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд энэ сарын 11-12-ны өдрүүдэд Монголын үндэсний музейн хурлын танхимд музей, номын сан, театр урлагийн байгууллагын ажилтан, албан хаагчид болон хөдөө орон нутаг, харьяа байгууллага салбарын төлөөллийг /танхимаар 100, цахимаар 200 гаруй/ хамруулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг амжилттай үргэлжилж соёлын салбарын байгууллагын албан хаагчид идэвхтэй оролцож санал бодлоо хуваалцлаа. Мөн харьяа байгууллагын албан хаагчид болон иргэд цахимаар нээлттэй оролцож саналаа өглөө. Хэлэлцүүлгээс гарсан саналыг ажлын хэсэг нэгтгэн боловсруулж, журмын төсөлд тусган ажиллаж байнагэж Соёлын яамнаас мэдээллээ.

Хуваалцах