Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Соёлын сэргэлт 2023 аяны баруун бүсийн нээлт Ховд аймагт боллоо

Монгол орон даяар зохион байгуулагдаж буй соёлын сэргэлт 2023 аяны баруун бүсийн нээлтийн үйл ажиллагаа олон угсаатны өлгий, эртний түүхт Ховд аймагт, 2023 оны тавдугаар сарын 29-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрын гадна талбайд зохион байгуулагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын сэргэлт 2023 аяны баруун бүсийн нээлт Ховд аймагт боллоо
Соёлын сэргэлт 2023 аяны баруун бүсийн нээлт Ховд аймагт боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол орон даяар зохион байгуулагдаж буй соёлын сэргэлт 2023 аяны баруун бүсийн нээлтийн үйл ажиллагаа олон угсаатны өлгий, эртний түүхт Ховд аймагт, 2023 оны тавдугаар сарын 29-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрын гадна талбайд зохион байгуулагдлаа.

Үүнд:

- “Баруун бүсийн уламжлалт гар урлал ба идээ ундааны соёл” нээлттэй өдөрлөг
- Уламжлалт гар урлалыг хөгжүүлэх гарц, шийдэл хэлэлцүүлэг
- “Монгол хүний эрхэмлэх үнэт зүйлс” соён гэгээрүүлэх аялгуут лекц
- Уламжлалт идээ ундааны соёл хэлэлцүүлгүүд тус тус зохион байгуулагдлаа. Түүнчлэн,
- Ховд аймаг дахь уламжлалт идээ ундааны үзэсгэлэн, худалдаа
-“Уламжлалт гар урлал”-ын үзэсгэлэн, худалдаа
- “Хүн гүрний үр хойч” соёлын өвийн баримтат кино
- “Монголын шилдэг соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэн
- Агаарын акробатын үзүүлбэр зэрэг соёл, урлагийн олон төрөлт баялаг үйл ажиллагааг нутгийн иргэдэд хүргэлээ.

Мөн Ховд аймаг дахь соёл урлагын байгууллагын ажилтан, албан хаагчдынхаа санал хүсэлтийг сонсож, чадавхжуулах сургалтууд хийгдсэн нь чухалд тооцогдох бас нэгэн үйл ажиллагаа болсон юм.

Эх сурвалж: Соёлын яам

Хуваалцах