Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Спартак Москва” 1:1 “Марибор”

“Е” хэсэгт багтсан Оросын “Премьер лиг”-ийн аварга “Спартак Москва” клуб, Словенийн “Марибор” клубтэй эхний тойрогтоо учраа тааран тоглолоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Спартак Москва” 1:1 “Марибор”
“Спартак Москва” 1:1 “Марибор”. Зураг: МҮОНРТ

ЕХХ-ны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний “Е” хэсэгт багтсан Оросын “Премьер лиг”-ийн аварга “Спартак Москва” клуб, Словенийн “Марибор” клубтэй эхний тойрогтоо учраа тааран тоглолоо. Энэ тоглолт Марибор “Людски врт” цэнгэлдэх хүрээлэнд болж, 1:1 (0:0, 1:1)-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ. Оросын АШТ-д хамгийн олон удаа буюу 22 удаа түрүү хүртэж байсан “Спартак” клубын хувьд хамгийн сүүлд 2001 онд лигийнхээ аваргын цомыг хүртээд байсан бөгөөд 16 жилийн дараа буюу өнгөрсөн 2016/17 оны улирал аваргын цомыг хүртсэн билээ.

Гоол: 0:1 – 59' Самедов, 1:1 – 85' Бохар.

“Марибор” – Ханданович, Милец, Райчевич, Шулер, Вилер, Кабха, Врховец (Пихлер, 79), Байде (Крамарич, 69), Ахмеди (Мешанович, 69), Бохар, Таварес.
“Спартак” – Ребров, Боккетти, Кутепов, Жикия, Ещенко, Глушаков (Самедов, 29), Фернандо, Пашалич, Комбаров (Мельгарехо, 90), Промес (Попов, 85), Луис Адриано.
Шар хуудас: Жикия (36).

Хуваалцах